Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн автобусны Ч:21Б, Ч:22 чиглэлд орох түр өөрчлөлт

Б.Манлай
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу гудамж дагуу шугам хоолойг шинэчлэн солих тул маргааш өглөө буюу наймдугаар сарын 28-ны 06:00 цагаас замыг хаахаар болсон байна.

Авто зам хаах үеэр нийтийн тээврийн Ч:21Б Вокзал - Дэнжийн 1000 эцэс, Ч:22 Шадивлан-Чингис СООСЭ чиглэлийн автобус дараах замаар иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

зураг
 
зураг
 

Их тойруугийн гудамжны замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 31-ний 06:00 цагт нээх юм байна.