Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Морьт харвааны ДАШТ-ээс Монголын тамирчид алтан медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 16 орны 108 тамирчин оролцсон ба спортын дөрвөн ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү тэмцээн нь 15 удаа БНСУ-ын Согчу хотноо зохиогдож байсан бол Иран, Монгол Улсад тус бүр нэг удаа боллоо.

Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд амжилттай оролцон алтан медаль хүртэн, гурван тамирчин дэлхийн аварга тамирчид боллоо. Ганцаарчилсан төрөлд Монголын багаас Ц.Тэмүүжин хоёр мөнгө, Б.Аягаа нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Өмнө нь ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Медальт баг, тамирчдыг танилцуулъя:

  • Масахи намнаа - Masahee (багийн төрөл)

1.Монгол

2.Индонез

3.Саудын Араб

  • Кабак -Qabak  (ганцаарчилсан)

1.Фадел Салор- Тайланд

2.Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

3.Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз

  • Монголын бөмбөг намнаа- Mongolian Ball Hunt (ганцаарчилсан)

1.Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

2.Б.Аягаа -Монгол

3.Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз

  • Дараалсан харваа- Serial Shot (ганцаарчилсан)

1.Хишам Али Ал-Тамими - Саудын Араб

2.Ц.Тэмүүжин-Монгол

3.Б.Аягаа -Монгол

  • ”Гран при” шагналтан -Grand Prize Winner (ганцаарчилсан)

1.Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

2.Ц.Тэмүүжин-Монгол

3.Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз

Морьт харваачид 12 секундэд 120 метр нарийн зайг морьтой туулж, замдаа буй бай болгонд сум тавьж, харвадаг байна. Бай бүрд оносон байдлаар оноог нэмж, шилдгийг нь шалгаруулдаг онцлогтой.

Дараа жилийн “Нүүдэлчин-2026”  дэлхийн соёлын фестивалийн үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.