Боловсролын Яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол”” тэмцээнийг 200 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулах гэж байна.
Тэмцээний хүрээнд Боловсролын яам болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан ажлын хэсэг хуралдаж нэгдсэн журмыг баталлаа.
Ингэснээр Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн болох юм.
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!