Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 1-ний байдлаар нийт 2,098 зам тээврийн осол бүртгэгдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээлэв.
Үүнээс 122 тохиолдолд жолооч хэргийн газрыг зориуд орхиж, зугтаасан нь өмнөх оны мөн үеэс 17-оор буюу 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн б/-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”,
Мөн дүрмийн 3.5 дахь хэсгийн г/-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”-аар гэж заасан нь зам тээврийн осолд холбогдсон жолоочийг үүрэгжүүлсэн улмаар жолооч үүргээ биелүүлээгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Иймд жолооч та зам тээврийн осол гаргасан бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлэхийг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!