Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Асиан Сити” ХХК-ийн хэрэгжүүлсэн нийслэлийн дахин төлөвлөлтийн жишиг төсөл ашиглалтад орлоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын салбарт 14 жилийн түүхтэй “Асиан Сити” ХХК-ийн дараагийн төсөл болох CENTURY төслийн албан ёсны нээлт амжилттай болж, нийслэлийн зүрхэнд бизнес зэрэглэлийн шинэ бүтээн байгуулалтын жишиг төслийг өнгөрсөн Баасан гарагт танилцууллаа.

Энэхүү "CENTURY" төсөл нь 1962 онд ашиглалтад орж байсан, 1989 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан Худаг усны 36, Дулааны 18 дугаар барилгуудыг буулган дахин барилгажуулсан төсөл юм.

Уг дүгнэлт гарснаас хойш дахин барилгажуулалтын тендерт 4 компани сонгогдсон хэдий ч төсөл хэрэгжиж эхэлж чадалгүй улмаар "Асиан Сити" ХХК нь уг төслийг хэрэгжүүлэх 5 дахь компани болж сонгогдон 2025 оны 8 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгч нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр хуучин оршин суугчдад түлхүүр батламж гардуулж мөн барилгын ажилд гар бие оролцсон туслан гүйцэтгэгч компаниудад талархал гардуулсан байна. 

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах бизнес, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсролын төвүүдэд хамгийн ойр, хамгийн үнэ цэнтэй байрлалтай энэхүү Century төсөл нь зөвхөн нэг барилга бус, хотын хөгжил, шинэ өнгө төрхийг тодорхойлох бүтээл бөгөөд оршин суугчдадаа дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг санал болгож байгаагаар давуу талтай.

ФОТО: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.