Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Хөдөө орон нутгийн замд хүүхдээ цонхоор гаргах, багаажиндаа ор засаж өгөх зэргээр маш буруу тээвэрлэж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд хөдөө орон нутгийн зам хүүхдээ цонхоороо ил гаргасан, зарим тохиолдолд багаажиндаа ор засаж өгөх зэргээр маш буруу тээвэрлэж байгаа учир хүүхдээ аюулгүй тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Та маш тайван дүрмээрээ явж байж болох ч хэн нэгэн дүрэм зөрчсөн жолооч ирээд мөргөхөд автомашин дотор сул чөлөөтэй явж байгаа хүүхэд хамгийн түрүүнд бэртэж гэмтэнэ гэв. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд байнгын болон явуулын хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа юм байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учир хөдөө орон нутгаас хот руу чиглэж буй автомашины хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.