Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга энэ сарын 31-нээс манай улсад дөрөв хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли энэ сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа аж. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ байгуулна.

Монгол Улс, Шинэ Зеланд Улс нь 1975 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар