Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хотын сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлыг шалгахад 654 зөрчил илэрчээ

Б.Манлай
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотын сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлыг шалгажээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.

Шалгалтаар ерөнхий боловсролын 195 сургуулийн 9,205 теле хяналтын камераас 244 нь ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийн 21 ажиллахгүй байсан зөрчил илэрчээ.

Түүнчлэн 324 цэцэрлэгийн 6,960 теле хяналтын камераас 312 камер ажиллагаагүй, нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байжээ.

Энэ сарын 21-ний байдлаар нийт 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгасан байна. Энэ үеэр сургууль, цэцэрлэгүүдийн явган хүний зам эвдрэлтэй, хашаа стандартын бус, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн стандарт хангалтгүй, хог хаягдлын цэг битүүмжлэл алдагдсан, гол хаалганы шат, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг түгээмэл 654 зөрчил илэрчээ. 

2025 онд сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах зорилгоор нийслэлийн төсвөөс 66.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.