Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон шийдвэрийг танилцуулж, ажлын өндөр амжилт хүсжээ.

Т.Золбаяр нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-т мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Хяналт шалгалтын газрын хянан шалгагч ахлах шинжээч, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, ахлах шинжээч, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАЯ)-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан. Тэрбээр төрийн албанд тасралтгүй 14 жил ажилласан туршлагатай, төрийн захиргааны албан хаагч юм БОУАЯ-наас мэдээлэв.