Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт сэтгэлзүйч ажиллаж эхэлжээ.
Тодруулбал Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-тэй "Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг" байгуулсан байдаг.
Энэ санамж бичгийн хүрээнд гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс сэтгэлзүйч ажиллуулж эхлээд байгааг ГБХНХЯ-наас мэдээлсэн юм.
Шүүхээс эвлэрэх хугацаа олгогдсон гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлснээр гэр бүлийн салалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тус яам онцолсон байна.
Үүнээс 3,468 хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шийдвэрлэж, дээрх төрлийн нийт шийдвэрлэсэн хэргийн 53.2 орчим хувийг эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!