Монголын тээврийн салбарт дижитал шилжилтийг хийж буй Papa Logistic платформын хэрэглэгчдийн тоо 160,000-д хүрлээ.
Монгол Улсын өнцөг бүрээс ачаагаа үр ашигтайгаар тээвэрлүүлэхээр сонгож буй 120,000 хэрэглэгч, найдвартай үйлчилгээ үзүүлж буй 40,000 тээвэрлэгч, өдөр бүр ашиглаж буй 1,000 орчим байгууллагууд нэгдэн ажиллаж тээврийн үр ашгийг бий болгож байна.
Байршилд суурилсан ухаалаг систем: Таны ачааны байршилд хамгийн ойр байгаа тээвэрлэгчийг санал болгож, цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
Үнийн саналаа сонгох боломж: Хэрэглэгч өөрийн үнийг оруулах эсвэл тээвэрлэгчдээс үнийн саналууд авч хэрэглэгч өөрт хамгийн тохирсон нөхцөлийг сонгоно.
Бүх тээвэрлэгч даатгалтай: Платформын 42000 тээвэрлэгчид ачаа барааны иж бүрэн даатгалтай бөгөөд таны ачаа аюулгүй, баталгаатай хүргэгдэх нөхцөл бүрдсэн.
Жишээ нь та Өмнөговь аймгаас Улаанбаатар руу ачаа тээвэрлүүлэх шаардлагатай бол Papa Logistic платформ таны ачааны байршилд хамгийн ойр байгаа тээвэрлэгчийг санал болгож, хэд хэдэн үнийн саналаас сонгож, хамгийн үр ашигтайгаар тээвэрлэх боломжийг бүрдүүлдэг.
Үүнтэй адил хот дотор, хот хооронд өвс тэжээл, тоног төхөөрөмж, түүхий эд материал, мал амьтан гээд бүхий л төрлийн ачааг найдвартай тээвэрлэж байна.
Papa Logistic нь хэрэглэгч, тээвэрлэгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, Монгол Улсад ачаа тээврийн үр ашигтай, найдвартай, ил тод системийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Та ч бас тээврийн нэгдсэн платформыг ашиглаж цаг, мөнгө, энергиэ хэмнээрэй.
Холбоо барих:
Papa logistic апп татах: onelink.to/k5xxtb
Facebook хаяг: www.facebook.com/papalogistics
Веб сайт: papa.mn
Мэдээлэл авах утас: 7600-0640
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!