Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын сагсан бөмбөгийн 3Х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Орон Сууцны Корпорац (НОСК)-ын захирал М.Говьсайхан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгсөн юм.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц нь 15 жилийн хугацаанд хүүгүйгээр эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөр аж. Засаг даргын захирамж гарсан тул тамирчидтай гэрээ байгуулахаар холбогджээ. Гэхдээ тамирчид одоогоор Бүгд Найрамдах Франц Улсын Бордо хотод тэмцээнд оролцож байгаа тул есдүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулахаар тохиролцсон байна.