Богдхан уулын Өгөөмөрийн аманд тарвага агнахыг завдсан хэрэг гарсныг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тодруулбал энэ сарын 19-нд Богдхан ууланд тарвага агнахыг завдсан этгээдийг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илжрүүлж, байгаль орчны улсын байцаагч буу, сумыг нь хурааж авчээ.
Хамгаалалтын захиргааны даргын энэ сарын 11-ний өдрийн шуурхай хурал дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу
Хамгаалалтын захиргааны зүгээс иргэдэд анхааруулж, холбогдох хууль, тогтоомж сурталчилж байгаа боловч хориотой ан агнах, агнахыг завдсан хэрэг гарсаар байгааг сэрэмжлүүлэн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!