Энэ бол Цүкүёми биш, бодит үйл явдал. Бургер Кинг болон Наруто франчайзийн албан ёсны хамтрал Монголд ирж аним сонирхогчдод бэлэг барьж байна.
Энэхүү хамтралын хүрээнд Нарутогийн албан ёсны тоглоомтой шинэ багц өнөөдрөөс эхлэн Бургер Кингийн салбаруудаар худалдаанд гарлаа.
Алдарт анимээс сэдэвлэсэн зөгийн бал, сиррача соустай 2 төрлийн бургерээс сонголтоо хийн Наруто, Сасуке, Сакура, Какаши, Рок Ли, Нежи, Хината, Гаара зэрэг цувралын дуртай дүрүүдээ цуглуулах боломжтой.
Бургер Кинг Нарутогийн хамтрал анх 1-р сард Францад танилцуулагдан олон улсын анхаарлыг татсан бол энэ зун бусад улс орнуудаар зэрэг худалдаанд гарч байгаа юм. Тоо ширхэг хязгаартай энэхүү онцгой хамтралыг та амжиж Бургер Кингийн бүх салбаруудаас амтлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!