2014 оны Дакар Раллийн хамгийн урт гараануудын нэг болох 11-р гараа өчигдөр амжилттай болж өнгөрлөө.
Яамаха багийн мотоциклчин 5 удаагийн аварга Сайрил Деспре 11 дэх гараанд түрүүллээ.
Тэрбээр уралдааны үеэр эхний 400км –т Марк Комагийн ард явж байсан ч тэрбээр яваандаа түүнийг ардаа орхин түүнээс 12 минутын урд итгэл төгс барианд оржээ. Ингэснээр тэрбээр нийт үзүүлэлтээрээ 6-р байранд жагсаж байна.
Түүний багийн анд Оливер Пейн 2-р байранд орсон бол Хонда багийн Хорди Виладомс 3-р байранд оржээ. Испаны Хоан Барреда 5-р байранд орсон бол уралдааныг тэргүүлэгч Марк Кома 10 –р байранд оржээ.
11-р гарааны үзүүлэлт:
| 1 | #1 Cyril Despres (YAMAHA) 06:38:59 |
|---|---|
| 2 | #6 Olivier Pain (YAMAHA) +00:02:37 |
| 3 | #4 Jordi Viladoms (KTM) +00:03:02 |
| 4 | #3 Joan Barreda (Honda) +00:05:21 |
| 5 | #7 Helder Rodrigues (Honda) +00:06:32 |
| 17 | #14 Javier Pizzolito (Honda) +00:32:56 |
| 21 | #50 Laia Sanz (Honda) +00:43:31 |
| 32 | #46 Pablo Rodriguez (Honda) +01:16:25 |
11-р гарааны дараах нийт үзүүлэлт:
| 1 | #2 Marc Coma (KTM) 48:39:41 |
|---|---|
| 2 | #3 Joan Barreda (Honda) +00:37:36 |
| 3 | #4 Jordi Viladoms (KTM) +01:52:56 |
| 4 | #6 Olivier Pain (YAMAHA) +02:06:40 |
| 5 | #7 Helder Rodrigues (Honda) +02:15:35 |
| 19 | #50 Laia Sanz (Honda) +07:46:23 |
| 24 | #14 Javier Pizzolito (Honda) +09:23:00 |
| 32 | #46 Pablo Rodriguez (Honda) +11:59:36 |
Куад:
Нийт үзүүлэлтээрээ 3-р байранд жагсаж байсан Серхио Лафуенте Антофагастогоос Эл Сальвадор хүртэл замд 4 дугуйтын хөдөлгүүр нь гэмтсэнээс болоод ийнхүү уралдааныг орхисон бол Чилийн уралдаанч Игнасия Касале 11-р гараанд түрүүлжээ.
Тэрбээр уралдааныг хошуучилж байгаа бөгөөд 2-р байранд түүний нутаг нэгт тамирчин Галлегос Лозик 2 –р байранд орсон бол Катарын Абу-Исса 3-р байранд оросн байна.
Нийт үзүүлэлтээрээ 2 –р байранд жагсаж байгаа Польшийн Рафаел Соник 4-р байранд орсон байна.
| 1 | 251 | CASALE (CHL) | YAMAHA | 61:11:19 |
|---|---|---|---|---|
| 2 | 252 | SONIK (POL) | YAMAHA | 62:15:51 |
| 3 | 255 | HUSSEINI (NLD) | HONDA | 66:45:44 |
| 4 | 263 | ABU-ISSA (QAT) | HONDA | 70:28:42 |
| 5 | 268 | GALLEGOS LOZIC (CHL) | HONDA | 71:05:37 |
Автомашин:
Аргентины тамирчин Орландо Терранова Дакар Раллийн 11 дэх гараанд түрүүллээ.
Терранова 605 км замыг хамгийн хурдан буюу 5 цаг 58 минутанд туулан түрүүлсэн байна.
Испаны Нани Рома түүнээс 10 минутын зайтайгаар 2-р байранд орсон бол Өмнөд Африкийн Жинел де Виллерс 3-р байранд оржээ.
Францын уралдаанч Стефен Петерхансел 6 цаг 12 мин 14 секундад барианд орсоноор 4 –р байранд орсон байна.
Нийт үзүүлэлтээрээ Нани Рома тэргүүлж байгаа бол Стефен Петерхансел 5 минутын хоцрогдолтойгоор 2-р байранд жагсаж байна.
11-р гарааны үзүүлэлт:
| 1 | Orlando Terranova X-raid Mini 5h58m00s |
|---|---|
| 2 | Nani Roma X-raid Mini +10m57s |
| 3 | Giniel de Villiers Imperial Toyota +12m38s |
| 4 | Stephane Peterhansel X-raid Mini +14m14s |
| 5 | Nasser Al-Attiyah X-raid Mini +20m57s |
| 6 | Ronan Chabot SMG Buggy +30m18s |
| 7 | Federico Villagra X-raid Mini +33m55s |
| 8 | Lucio Alvarez Ford +35m38s |
| 9 | Krzysztof Holowczyc X-raid Mini +38m17s |
| 10 | Vladimir Vasilyev X-raid Mini +39m06s |
11-р гарааны дараах нийт үзүүлэлт:
| 1 | Nani Roma X-raid Mini 45h01m54s |
| 2 | Stephane Peterhansel X-raid Mini +5m32s |
| 3 | Nasser Al-Attiyah X-raid Mini +56m01s |
| 4 | Orlando Terranova X-raid Mini +1h03m39s |
| 5 | Giniel de Villiers Imperial Toyota +1h15m57s |
| 6 | Krzysztof Holowczyc X-raid Mini +3h44m51s |
| 7 | Marek Dabrowski Orlen Toyota +4h51m34s |
| 8 | Christian Lavieille Haval +5h09m22s |
| 9 | Martin Kaczmarski X-raid Mini +6h17m46s |
| 10 | Vladimir Vasilyev X-raid Mini +6h34m57s |
Ачааны машин:
ОХУ-н тамирчин Андрей Каргиновийн ахалсан Камаз баг дахин ялалт байгуулсанаар тэд уралдааныг хошуучилж эхэллээ.
Тэдний араас 14 мин 18 секундын зайтайгаар Эдуард Николаевийн ахалсан Камаз баг удаалсан бол тэргүүлэгчдээс 16 минутийн зайтайгаар Голландын Жеррард де Роёгийн Ивеко баг 3-р байранд орж иржээ.
Ивеко баг Каргиновийн ахалсан Камаз багаас 7мин 56 секундын зайтайгаар 2-р байранд жагсаж байна.
| 1 | 506 | KARGINOV (RUS) | KAMAZ | 48:25:17 | - |
| MOKEEV (RUS) | |||||
| DEVYATKIN (RUS) | |||||
| 2 | 501 | DE ROOY (NLD) | IVECO | 48:33:13 | 0:07:56 |
| COLSOUL (BEL) | |||||
| RODEWALD (NLD) | |||||
| 3 | 500 | NIKOLAEV (RUS) | KAMAZ | 50:01:08 | 1:35:51 |
| YAKOVLEV (RUS) | |||||
| RYBAKOV (RUS) | |||||
| 4 | 504 | LOPRAIS (CZE) | TATRA | 50:43:13 | 2:17:56 |
| BRUYNKENS (BEL) | |||||
| PUSTEJOVSKY (CZE) | |||||
| 5 | 549 | SOTNIKOV (RUS) | KAMAZ | 51:35:36 | 3:10:19 |
| MIZYUKAEV (RUS) | |||||
| AFERIN (RUS) |
Өнөөдөр оролцогчид Эл Салвадороос Ла Серена хүртэл лайсон 349 км уралдах зам 350 км нийт 699 км замыг туулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!