Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизэд бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэл сунгагджээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Бүртгэл 2025 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 23-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдах юм. 

Сонирхсон иргэд энэхүү холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдөл бөглөж илгээнэ үү.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын Яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар, нотариатаар баталгаажуулж Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Элсэлтийн Элсэлтийн анкет.pdf маягтыг татаж авна уу
  • ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;
  • Эрүүл мэндийн хуудас Эрүүл мэндийн хуудас оруулах.pdf татаж авна уу / Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх;/
  • Магистрын түвшинд -Ажлын газрын удирдлагын тодорхойлсон захидал /Орос хэл эсвэл Киргиз дээрх орчуулгын хамт байх/;

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

 

Эх сурвалж: Боловсролын Яам