Бууз, хуушуур, хорхог, бургер, тойгны шөл, тахианы мах уу?
Энэ сонирхолтой асуултын ард “хүргүүлж” гэх үг бий. Одоогоос хэдхэн жилийн өмнө бидэнд хоол хүргүүлэх тухай бараг шахуу ойлголт байгаагүй. Харин бидний үзэж дадсан солонгос олон ангит кинонууд дээр гэртээ жантай гоймон захиалахад удаж түдэлгүй хүрээд ирэхийг яана. Үүнийг харсан бидэнд ч залхуурч эсвэл ажилтай завгүй байхад хэн нэгэн хаалгыг минь тогшоод “Таны захиалсан хоол ирлээ” гэж хэзээ хэлэх бол хэмээн бодож байсан үе аль хэдийн ард хоцорчээ. Учир нь манай улсад энэ төрлийн хүргэлтийн үйлчилгээ сайжирч гар утаснаасаа л хүссэн хоолоо гэртээ, ажилдаа хүргүүлэн авч байна. Тэдний нэг нь UBEats.
Тэгвэл та бүхэнд Монголчууд тус апп-аас ямар хоол хамгийн их хүргүүлдэг, хоол хүргэдэг оргил цаг болоод хамгийн их хоол хүргүүлдэг хотхон, оффис гэх мэт хүргэлтийн хоолтой холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэе.
Монголчуудын хоол захиалдаг топ цаг 19:36:38 секунд байдаг бол хамгийн их өдрийн хоол хүргүүлдэг оффисоор Central tower, хамгийн их хоол захиалдаг хотхоноор Hunnu2222-ийн хэрэглэгч нар маань нэрлэгддэг байх нь.
Танд ч мөн оффисоосоо гараад хооллочих гэхээр нэг л залхуутай, гэнэтийн зочдодоо хоол бэлдэж амжаагүй, эсвэл зүгээр л өөрийн хийсэн биш хоол идэнгээ буйдан дээрээ тухлах хүсэл төрвөл UBEats апп-ыг татаад хоолоо хамгийн хурднаар хүргүүлэн аваарай. Тэд UBEats апп-аа татаад 8'000₮, анхны захиалгаа хийгээд дахин 8000₮-ийн эрх бэлэгт авах шинэ хэрэглэгчийн урамшуулал эхлүүлсэн байна шүү.
UBEats апп татах: app.ubeats.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!