Солонгос судлалын олон улсын 16 дугаар эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-д зохион байгууллаа.
Тус хуралд дэлхийн 16 орны 200 гаруй судлаач оролцож байна.
Тэд нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарт хамаарах илтгэл судалгаагаа хэлэлцүүлж байна.
Энэ үеэр “Монгол Улс ба Солонгосын хойг” сэдэвт илтгэлийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Д.Оюунцэцэг танилцуулсан юм.
Дээрх илтгэлийн хүрээнд түүнээс тодруулснаа уншигч Та бүхэнд хүргэж байна.
Монгол Улс нь Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоёр улстай хоёулантай нь тэнцвэртэй, уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн.
Судалгааны хүрээнд харилцааны түүхэн үйл явцыг
Дээд түвшний харилцаа буюу төрийн тэргүүний айлчлалын дараа бүхий л салбарт гэрээ хэлэлцээ хийдэг. Энэ утгаараа бүх ажлын үндэс болдог гэсэн үг.
Хоёр улсын хувьд улс төрийн харилцаа тасралтгүй сайн явагддаг.
Манай улс 1990 онд Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон байдаг. Түүнээс хойш соёл, боловсролын салбарын харилцаа өргөжиж байна.
Хамгийн их тэтгэлэгт хөтөлбөртэй улс бол Өмнөд Солонгос. Статистик мэдээллээс харахад 2008 оноос хойш Солонгост суралцах оюутнуудын тоо нэмэгдсээр иржээ.
Солонгос дахь гадаад оюутны тоогоор
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ үзүүлэлт хэвээр хадгалагдаж байгаа. Манай улс цөөн хүн амтай мөртлөө суралцагчдын тоогоор тэрбум давсан хүн амтай Хятад, Вьетнамын дараа орж байна.
Солонгост суралцах хүсэл эрмэлзэл монгол оюутнуудад их байгааг дээрх тоо харуулж буй.
Сэтгүүлч: Тэгвэл Хойд Солонгостой ямар харилцаатай байсан юм бэ, энэ харилцаа одоо ямар түвшинд байна вэ?
Түрүүн ярьсанчлан уламжлалт найрсаг харилцаатай. Энэ уламжлалт найрсаг харилцаа олон жилийн түүхтэй.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс 1948 онд байгуулагдмагцаа ЗХУ-тай дипломат харилцаа тогтоосон. Түүний дараа манайхтай дипломат харилцаа тогтоох хүсэлт тавьсныг шууд хүлээж авсан байдаг.
Ингэснээр бие биеэ хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайхтай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс бол Хойд Солонгос.
Социализмын үед өргөн хүрээнд харилцаж байсан.
Монгол, Хойд Солонгос дипломат харилцаа тогтоосны дараа 1951-1953 оны хооронд Солонгосын дайн болсон.
Улмаар Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөнийг манай улс даяар өрнүүлж байсан.
Энэ хүрээнд дайны хөлд эцэг, эхийгээ алдсан 200 өнчин хүүхдийг Хойд Солонгосоос Монголд авчирч 7, 8 жил өсгөн хүмүүжүүлээд буцааж байсан түүхтэй.
Түүнчлэн 1950 онд 30 оюутныг МУИС-д сургаж байсан.
Ийм хүмүүнлэгийн сайхан харилцаагаар эхэлсэн байдаг. Хойд Солонгос-Монголын харилцааны эхлэл нь сайхан сэтгэлийн харилцаа болж хадгалагдаж явсаар ирсэн.
БНАСАУ-ын тэргүүн Ким Ир Сен 1988 онд БНМАУ-д айлчилж байсан түүхтэй.
Дээр дурдсанчлан ард түмний хүмүүнлэгийн харилцаа энэ бүхний суурь болсон. Тиймээс ч хоёр улс харилцаагаа муутгахгүй л авч явах юм сан гэх үзэл бодолтой байж ирсэн. Одоо ч тийм байгаа гэдгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Д.Оюунцэцэг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!