ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголонгийн гүүр орчимд усанд живсэн хүүгийн цогцсыг олжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд Туул голд живсэн гэсэн дуудлагыг наймдугаар 12-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 11 настай хүүг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийжээ.

Харамсалтай нь хүүгийн цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 километрын зайд Улаан худаг гэдэг газраас наймдугаар сарын 18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.