Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад /СХД-ийн 22-р хороо/

08:30 цагт Ерөнхий сайд Г.Занданшатар тус аврах бригадад ажиллаж, албанд ашиглаж байгаа техник хэрэгсэлтэй танилцана. 

МУИС-ийн дугуй танхимд

09:00 цагт Олон Улсын Солонгос судлалын хүрээлэнгээс (The International Society for Korean Studies) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал ” ээлжит 16 дахь удаагийн хурлыг ШУА, МУИС-тай хамтран “ОЛОН ТУЙЛТ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БА СОЛОНГОС СУДЛАЛ” сэдвийн хүрээнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Энэ удаагийн хуралд БНСУ-ын талаас 136 илтгэгч, Монгол Улсаас 22 илтгэгч 10 гаруй салбар хуралдаанд оролцон, илтгэл хэлэлцүүлнэ. 

Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны Зөвшилцөл танхимд

11:00 цагт “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.