Сонгинохайрхан дүүрэг V баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар есдүгээр сарын 3-н хүртэл явагдана.
Дээрх зам засвартай холбоотой Сонгинохайрхан дүүрэг Москвагийн гудамж баруун талаасаа Саппорогийн уулзвар баруун тийш Таван шарын уулзвар, төмөр замын нүхэн гарам хүртэл удааширч байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!