Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн залуучуудын наадмын тэмээний уралдаанд өрсөлдөх тамирчид Абу Даби хотод бэлтгэлд хамрагдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Бахрейны нийслэл Манама хотод ирэх аравдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал Азийн залуучуудын наадам болох юм. 

Гурав дахь удаагаа зохиогдох тус наадамд 24 спортын төрлөөр 253 багц медалийн төлөө шар тивийн 45 орноос 4,000 гаруй тамирчин өрсөлдөнө.

Азийн Олимпын Зөвлөл (OCA)-өөс өнгөрсөн гуравдугаар сард наадмын хөтөлбөрийг баталсан. Энэ үеэр шинээр тэмээний уралдааныг наадмын хөтөлбөрт нэмэгдсэн билээ.

Одоогоор 12 улс тэмээний уралдаанд хурд сорихоор оролцох хүсэлтэйгээ баталгаажуулсан байна. Тодруулбал Иран, Ирак, Энэтхэг, Кувейт, Монгол, Оман, Пакистан, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен болон Бахрейн улс энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.

зураг
 

Анх удаа болох тус тэмцээнд оролцогчдыг бэлтгэх үүднээс Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо хоёр долоо хоногийн хугацаанд буюу аравдугаар сарын 3-наас 17-ныг дуустал бэлтгэлд хамруулахаар төлөвлөсөн байна.

Улмаар тамирчид тэндээсээ шууд Бахрейнд очихоор болжээ. Энэ удаагийн залуучуудын Азийн наадамд 2007 оны нэгдүгээр сараас 20211 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн залуус өрсөлдөх юм.