Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эх нялхсын хажуугийн автобусны буудал дээр хууль зөрчин барилга барих гэж байгаа асуудлаар мэдээлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд

09:00- 18:00 цагт "Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум 2025" нь "Хамтдаа бүтээх ирээдүй" сэдвийн хүрээнд, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, ICT инновац, хөдөө аж ахуй болон Монгол-Япон хоёр орны хоорондын шинэ бизнесийн боломж, бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн талаар илтгэл, панел хэлэлцүүлэг болон нэтворкинг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна

11:00 цагт Эх нялхсын хажуугийн автобусны буудал дээр хууль зөрчин барилга барих гэж байгаа асуудлаар газар дээр нь хэвлэлийн хурал хийнэ.

Уг газар нь автобусны буудал, төв магистралын хамгаалалтын бүс төдийгүй "Юнимед" эмнэлгийн хамгаалалтын даланд эрсдэл үүсгээд байгаа. 

Төрийн ордонд

11:00 цагт Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан болно.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

14:00 цагт ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарагдуулсан тухай илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлнэ.