Сингапур хот улс нь дэлхийн түвшний боловсрол, найдвартай аюулгүй орчин мөн хэзээ ч уйдаахааргүй олон соёлын холимгийг нэг дор санал болгодог боломжоор дүүрэн газар юм.
Оюутнуудад зориулсан хямд өртөгтэй байр, тээвэр болон өдөр тутмын хэрэглээний олон сонголт бий. Оюутны дотуур байрнууд эсвэл хамтран түрээсэлдэг орон сууцнууд гээд Сингапурт хямд төлбөртэй байрны олдоц их бөгөөд дэлхийд алдартай нийтийн тээврийн систем нь аяллыг хурдан бөгөөд тав тухтай болгодог. Ийм ч учраас чанартай боловсрол эзэмшихийг хүсэвч хэт их зардал гаргахгүй байхыг зорьж буй оюутнуудад Сингапурын SIM сургууль нь хамгийн тохиромжтой билээ.
Яагаад олон улсын оюутнууд Сингапур улсыг сонгон ирдгийг дэлгэрэнгүй тайлбарлая.
Сингапур улс нь аюулгүй бөгөөд хөгжин дэвшсэн орчинд дэлхийн түвшний боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй олон улсын оюутнуудын тэргүүлэх сонголтуудын нэг болоод байна. Тус улсын тогтвортой байдал, амьдралын чанар, стратегийн байршил, дэлхийн тавцанд эзлэх өндөр байр суурь нь төгсөгчдөд хосгүй карьерын боломжийг олгодог.
1. Аюулгүй байдал ба амьдралын чанар
Сингапур улс аюулгүй байдлаараа дэлхийд алдартай бөгөөд жил дараалан аялахад хамгийн аюулгүй орноор шалгардаг. Энэ нь аюулгүй байдал болон амар амгаланг эрхэмлэдэг оюутнуудын онцгой сонирхлыг татдаг.
2. Авьяас ба инноваци
2024 оны Global Talent Competitiveness Index-ийн дүнгээр Сингапур улс авьяасыг татах, хөгжүүлэх чадвараараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Энэ амжилт нь тус улсын үр дүнтэй боловсролын тогтолцоо болон авьяасыг хөгжүүлэх тал дээр тууштай хэрэгжүүлж буй бодлогуудын үр дүнг харуулж байна.
3. Англи хэл ба олон соёлт орчин
2024 оны EP English Proficiency Index-ийн үзүүлэлтээр Сингапур улс Ази тивийн англи хэлний хамгийн өндөр түвшинтэй орон болсон нь англи хэлтэй гадаад оюутнуудад хэлний бэрхшээл бараг тохиолдохгүй гэсэн үг юм. Мөн Хятад, Малайз, Энэтхэг зэрэг үндэстнээс бүрдэх олон соёлт хүн амтай учир оюутан соёлын өвөөр баялаг, эрч хүчтэй, өнгөлөг орчинд сурч амьдарна.
Сингапур улсад олон улсын оюутнууд мэдлэг туршлага хуримтлуулах боломжоор дүүрэн, эрч хүчтэй орчинд суралцах бөгөөд сургуулиудын академик шалгуур өндөр ч гэсэн чөлөөт цагаа үеийнхэнтэйгээ зөв зохистой өнгөрүүлж нягт хамтын уур амьсгал бүрдүүлэх боломжоор дүүрэн газар.
1. Өргөн цар хүрээтэй номын сангийн сүлжээ
Сингапур улсын Үндэсний Номын Сангийн Зөвлөл үйл ажиллагаа нь маш сайн гэдгээрээ нэрд гарсан нийтийн номын сангийн өргөн сүлжээг ажиллуулдаг бөгөөд номын сангууд нь оюутан бүрд үнэ төлбөргүй нээлттэй. Энэхүү номын сангууд оюутнуудыг үнэгүй WiFi болон өргөн хүрээний суралцах материал, нөөцөөр хангадаг тул гэрийн даалгавар, судалгааны ажил, багийн уулзалт хэлэлцүүлэг хийхэд хамгийн тохиромжтой газар болдог. Мөн SIM сургуулийн кампус доторх орчин үеийн дижитал номын сан нь цахим нөөц бололцоогоор оюутнуудыг хангаж суралцах үйл явцыг нь бүрэн дэмжиж өгдөг.
2. Хурдан бөгөөд хямд олон нийтийн тээвэр
Сингапур улсын нийтийн тээврийн систем нь дэлхийн шилдгүүдийн нэг. MRT галт тэрэг, автобус болон таксины бие биетэйгээ уялдсан сүлжээ нь хотын аль ч хэсэгт хямд зардлаар хурдан хүргэж өгөх чадалтай. Энэ нь оюутнуудад хичээл сургалтаа аялал зугаатай амархан зохицуулах боломжийг олгож Сингапур улсын баялаг өв соёл болон орчин үеийн үзвэрүүдтэй танилцах нөхцөлийг бүрдүүлдэг.
3. Амьжиргааны өртөг
Сингапурт амьдрах нь оюутнуудад харьцангуй боломжийн өртөгтэй. Сингапурын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлийн (EDB) 2024 оны амьжиргааны зардлын тооцоолуураар (https://www.edb.gov.sg/en/setting-up-in-singapore/cost-of-living-calculator.html) сард дунджаар 1,184–2,150 ам.долларын зардал гардаг гэж үзжээ. Энэ нь байр, хоол, тээвэр болон хувийн хэрэглээг хамарна. Амьжиргааны зардал нь амьдралын хэв маягаас хамаарч өөрчлөгдөх боломжтой ч өртөг багатай олон сонголт байгаа нь Сингапур улсыг олон улсын оюутнуудад хүртээмжтэй болгож чаддаг.
Сингапур улс оюутнуудад зөвхөн дэлхийн түвшний боловсрол олгоод зогсохгүй танхимаас гадуур нийгмийн амьдралаа баяжуулах боломжийг ч мөн олгодог. Оюутнууд төрөл бүрийн баяр ёслол, арга хэмжээнд оролцож олон үндэстний хоолыг турших боломжтойгоос гадна аюулгүй орчинтой тул орой үдшийн цагаар ч санаа зоволтгүй найз нөхөдтэйгөө уулзах боломжтой. Газар зүйн байршлын хувьд Сингапур улс Зүүн Өмнөд Азид оршдог тул тус бүс нутгийн аялал жуулчлалаараа алдартай бусад орнуудаар хялбар зочлох мөн боломжтой. Энэхүү олон талт боломжууд нь Сингапур улсыг олон улсын оюутнуудын хувьд сонирхол татахуйц болгодог.
1. Баярын орон
Сингапурын олон соёлт орчин нь гадаад оюутнуудын хором мөч болгоныг дурсамжтай болгодог. Тус улсад жилийн туршид Хятад, Малай, Энэтхэг зэрэг олон үндэстний баяр ёслолыг тэмдэглэдэг нь гайхалтай. Хятадын шинэ жилийн үеэр гудамж бүр арслангийн бүжиг, шуугиантай шөнийн захаар дүүрч хот тэр чигтээ улаан өнгөнд шумбана, харин Дивалигийн үеэр эргэн тойрон бүхэлдээ зулын гэрэлд гэрэлтдэг бол Хари Раягийн үеэр гэр бүл, анд нөхөд баярын ширээ засаж амтат кетупат (будааны боов) иднэ.
2. Урлаг, уран сайхан
Сингапурт амьдарснаар томоохон концерт, фестиваль, бусад олон улсын соёлын арга хэмжээнд ямагт ойр байна. Taylor Swift, Coldplay, Dua Lipa зэрэг алдартай дуучид, K-pop хамтлагуудын тоглолтыг үзэх боломж үргэлж байна. Мөн “The Lion King” зэрэг дэлхийн алдартай жүжиг, балет ч үзэх боломж бий. Харин нутгийн уран бүтээлийг мэдрэхийг хүсвэл Esplanade – Theatres on the Bay зэрэг тайзнаа Сингапур улсын уламжлалт болон орчин үеийн тоглолтуудыг сонирхож болно.
3. Ялгаагүй өдөр, шөнийн цаг
Сингапур улсын аюулгүй байдал гадаад оюутнуудад том давуу тал болдог. Гэрэлтүүлэг сайтай гудамжнууд, чадварлаг цагдаагийн албан хаагчид, хот даяар байршсан CCTV камерын тогтмол хараа хяналтын ачаар шөнийн цагаар ч аюулгүй зугаалж болно. 24 цагийн кафед өдрийн аль ч цагт найз нөхөдтэйгөө уулзаж хичээлээ давтах эсвэл кино үзэх боломжтой байдаг.
4. Олон үндэстний хоол
Сингапур улсад шуугиантай food court-оос эхлээд Мишлений одтой ресторан гээд төрөл бүрийн хоол туршиж үзэх боломжтой. Тус улсын уламжлалт хоол болох Хайнан будаатай тахиаг хотын аль ч хэсэгт авах боломжтой бол Little India дүүрэгт энэтхэг карри, Holland Village-д Европ хоол идэж болно. Төсөв, хүсэл сонирхлоос үл хамааран Сингапур улсад хүн болгонд таалагдах хоол олдоно.
5. Зүүн Өмнөд Азийн босгон дээр
Газар нутгийн хувьд онцлог байршилтай Сингапур улс нь Зүүн Өмнөд Азиар аялахыг хүсэж буй оюутнуудад төгс гарааны цэг юм. Хямд нислэгээр Малайзын амьдрал буцалсан том нийслэл хот болох Куала Лумпур руу эсвэл байгалийн үзэмж, наран шарлагын газруудаараа алдартай Индонезийн Бали арал руу аялах боломжтой.
SIM Global Education нь Сингапурын тэргүүлэх дээд боловсролын сургалтын байгууллагуудын нэг бөгөөд боловсрол, карьераа ахиулахыг хүссэн оюутнуудад төгс сонголт юм. Тус сургууль карьерын үзэсгэлэн, семинар зэрэг арга хэмжээнүүд байнга зохион байгуулдаг ба оюутнуудыг мэргэжлийн ур чадвар, холбоо сүлжээгээр хангаж өгснөөр хөдөлмөрийн зах зээл дээр гараад амжилт олох гарааг нь тавьж өгдөг.
Олон улсын оюутнууд SIM сургуулийг сонгодог шалтгаанууд:
1. Карьерын үзэсгэлэн, ажилд зуучлах арга хэмжээ
SIM GE жил бүр DREAMS Career & Internship Fair болон IGNITE Career & Internship Fair гэсэн хоёр том карьерын үзэсгэлэн зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнүүд олон улсын оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай шууд холбож өгдгөөрөө онцлог ба оюутнууд дадлага ажил эсвэл анхан шатны ажлын байранд өргөдлөө өгч тэр дор нь ярилцлагад орох боломжтой байдаг.
2. Карьерын зөвлөгөө, удирдамж
Сургууль оюутнуудад ирээдүйн замналаа тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Энэ нь ялангуяа Сингапурт үргэлжлүүлж ажиллахыг зорьж буй оюутнуудад том дэмжлэг болдог.
3. CV бэлтгэх, ярилцлагад бэлдэх семинар
Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс SIM GE анхаарал татахуйц CV бэлтгэх, ярилцлагын ур чадварыг хөгжүүлэх семинаруудыг байнга зохион байгуулдаг. Тус семинарууд оюутнуудад ажлын байр амжилттай олоход шаардлагатай хэрэгслээр хангадаг.
4. Үргэлж шинэчлэгддэг сургалтын хөтөлбөр
SIM GE байнгын өөрчлөгдөж буй зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчилж боловсруулахын тулд салбартаа тэргүүлэгч байгууллагуудтай хамтарч ажилладаг. Үүний ачаар төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр яг одоо эрэлттэй байгаа ур чадваруудад суралцдаг.
5. Төгсөгчдийн сүлжээ
SIM-ийн төгсөгчдийн сүлжээ дэлхий даяар тархсан бөгөөд Хятад, Индонез, Вьетнам, Малайз, Солонгос зэрэг олон оронд салбартай. Энэхүү өргөн харилцаа холбооны хүрээг шинээр төгсөж байгаа оюутнууд ашиглах боломжтой.
6. Оюутны амьдрал, танхимаас гадуурх үйл ажиллагаа
SIM GE нь 80 гаруй оюутны клубтэй бөгөөд энэ нь оюутнуудад ижил сонирхолтой хүмүүстэй чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгодог. Эдгээр клубүүд нь оюутнуудад харилцааны болон манлайлах ур чадварыг хөгжүүлэхэд ч мөн тусалдаг.
7. Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг
SIM GE сургуулийн хамт олон чадварлаг, хөдөлмөрч оюутнууд санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үл хамааран өндөр чанарын боловсрол эзэмших эрхтэй гэсэн үзэл баримтлалд бүрэн итгэдэг тул таны гаргасан ололт амжилтыг байнга үнэлж урамшуулна. Тус сургуулийн олгодог тэтгэлэг, санхүүгийн тусламжийн талаар өмнөх нийтлэлээс дэлгэрэнгүй уншина уу. 👉 ikon.mn/n/3fsq?fb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!