Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ

Б.Манлай
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээж авчээ.

Тус барилга нь зоорьтой хоёр давхар, 36мх36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2,592 м.кв барилга бөгөөд 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.

Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, үерийн хамгаалалтын түшиц хана, явган хүний зам, авто зам болон зогсоол зэрэг бүтээн байгуулалтууд хийгджээ.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал идеал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүллээ гэж НБГ-аас мэдээллээ.