Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль орчны улсын байцаагч Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо

Б.Манлай
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ зохион байгуулагдав.

Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Энхжаргал классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон байна. Тэрбээр практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм.

Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг амжилттай өндөрлүүлжээ.