Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших хамгийн том бүтээмжийн шилжилтийн үед бид амьдарч байна. Roland Berger Consulting-ийн судалгаагаар 2000 оноос хойш дэлхийн нийт бүтээмж 5–6 дахин өссөн байна. Энэ өсөлтөд нөлөөлсөн гол технологийн дэвшил бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон компьютер (PC) юм.
40 гаруйхан жилийн настай энэ технологи нь цар тахал болон хиймэл оюуны (AI) үсрэнгүй хөгжилтэй уялдан хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр биднийг AI PC буюу хиймэл оюунт компьютерын шинэ эринд авчирчээ.
Үүнтэй зэрэгцэн дэлхийд мэдээллийн технологийн "end-to-end" шийдлээр манлайлагч Dell Technologies компани AI PC-ийн цоо шинэ үеийг зарлалаа. Dell компани нь өөрийн Latitude, Precision, OptiPlex, Inspiron, XPS зэрэг найдвартай ажиллагаа, өндөр гүйцэтгэл, мэдээллийн аюулгүй байдлаараа шалгарсан 9 төрлийн брэндүүдийг нэгтгэн, хувийн болон мэргэжлийн компьютерын шинэ AI PC багцыг танилцуулсан юм.
Энэхүү шинэ багцад гоёмсог, авсаархан зөөврийн компьютерууд, хүчирхэг workstation-ууд, найдвартай desktop компьютерууд багтаж байгаа ба хэрэглэгчдэд байршлаас үл хамааран илүү бүтээмжтэй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлж, “ажил ба амьдралын тэнцвэр”-ийг дэмжихэд чиглэжээ.
Орчин үед байгууллагууд дотооддоо AI шийдэл хөгжүүлэх, ChatGPT, Copilot зэрэг гуравдагч платформ ашиглах зэрэг хиймэл оюуныг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ үед on-device AI буюу өгөгдөл, хиймэл оюуны боловсруулалтыг шууд компьютер дээрээ гүйцэтгэх хэрэгцээ эрс нэмэгдсэн.
Dell AI PC нь дараах боломжуудыг олгодог:
Эдгээр давуу талыг шинэ үеийн Neural Processing Unit (NPU) чипээр дэмжиж, батарейны ашиглалтыг уртасгаад зогсохгүй AI гүйцэтгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Dell компани нь нийт 13,000 орчим хэрэглэгч, түнш болон дистрибьютер байгууллагуудаас авсан судалгаандаа үндэслэн AI PC-г сонгоход илүү хялбар болгохын тулд дараах 3 үндсэн ангиллыг танилцуулсан юм.
1. Dell (Өдөр тутмын хэрэглээ)
2. Dell Pro (Бизнес, байгууллагын хэрэглээ)
3. Dell Pro Max (Мэргэжлийн түвшний хэрэглээ)
Эдгээр ангиллууд нь цаашлаад үзүүлэлт, хэрэглээнээс хамааран дотроо Base, Plus, Premium гэсэн 3 түвшинд хуваагддаг.
Dell AI PC-үүд нь ангилалдаа хамгийн жижиг, хөнгөн зөөврийн компьютеруудын нэг бөгөөд, таны завгүй өдрийн ачаалал, эдэлгээг даахуйц бат бөх, найдвартай материалаар хийгдсэн. Бусад ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад нугасны цикл, уналт, цохилтыг гурав дахин илүү тэсвэрлэдэг байна.
Dell Pro загварууд нь “Dell Pro”, “Dell Pro Plus” болон “Dell Pro Premium” гэсэн 3 түвшинтэй бөгөөд дараах онцлох давуу талтай.
Өндөр бүтээмж: Хүчирхэг процессор, on-device AI, уртасгасан батарей ашиглалт, саадгүй холболт зэрэг нь уян хатан, үр бүтээмжтэй ажиллах боломжийг ажилтнуудад олгоно.
Dell Pro, Dell Pro Premium ангиллын AI PC нь Intel® Core™ Ultra (Series 2, V болон U SKUs) болон AMD Ryzen™ процессоруудын сонголттой. Харин Dell Pro Plus нь Intel, AMD, Qualcomm-ын хамгийн олон төрлийн процессорын сонголттой.
Салбартаа тэргүүлэх аюулгүй байдал ба хялбар удирдлага: Dell Pro PC-үүд нь Dell SafeID, Dell SafeBIOS, lock slots, smartcard reader зэрэг дэвшилтэт аюулгүй байдлын функцүүдтэй. Мөн Dell-ийн сүүлд танилцуулсан Dell Device Management Portal нь Microsoft Intune-тай интеграци хийгдсэн тул IT администраторууд олон тооны төхөөрөмжийг хялбараар удирдах боломжтой.
Тогтвортой инновац: Dell Pro PC-үүд нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй дахин боловсруулагдсан материал ашиглаж хийгдсэнээс гадна салбартаа анх удаа Модулар концепцийг бодит болгосон. Үүний тод жишээ нь Dell Pro загварууд нь Модулар буюу хэрэглэгч өөрөө солих боломжтой USB-C оролттой болсон. Ингэснээр зөвхөн USB-C гэмтэхэд эх хавтанг тэр чигээр нь сольж өндөр зардал гаргах эрсдэлээс сэргийлж, IT зардлыг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Dell Pro 13/14 Premium – Ухаалаг, хөнгөн, хүчирхэг
Энэхүү Copilot+ PC нь гүйцэтгэл болон зөөвөрлөхөд хялбар байдлыг хамгийн их чухалчилдаг гүйцэтгэх захирлууд, удирдах ажилтан, зөвлөхүүдэд зориулагдсан загвар юм. Энэхүү гоёмсог, хөнгөн хэр нь хүчирхэг зөөврийн компьютер нь 13 болон 14 инчийн дэлгэцийн сонголттой Pro багцын хамгийн нимгэн, хөнгөн загвар бөгөөд ердөө 1.07 кг-аас эхэлдэг.
Түүнчлэн Dell Pro 14 Premium нь Tandem OLED display-тай анхны зөөврийн компьютер (худалдааны зориулалттай) болж байгаагаараа онцлогтой. Энэхүү дэлгэц нь уламжлалт OLED дэлгэцтэй харьцуулахад:
Dell Pro Premium-ийн их бие нь 90% дахин боловсруулсан магниар хийгдсэн тул байгаль орчинд ээлтэйгээс гадна гоёмсог, хөнгөн, бат бөх хийцтэй болжээ.
Хил хязгаарт баригдахгүй хэзээд томоор мөрөөдөж, нормыг эвдэж байдаг уран бүтээлч, хөгжүүлэгчдэд тэдний мөрөөдөлтэй зэрэгцэн алхах хүчирхэг хэрэгслүүд шаардагддаг. Dell Pro Max ангилал нь бүтээлч мэргэжилтнүүд, AI хөгжүүлэгчид болон өндөр гүйцэтгэл шаарддаг хэрэглэгчдэд зориулсан шийдэл бөгөөд тооцооллын шинэ хязгаарыг нээж, санаагаа бодит бүтээл болгон хувиргахад тусална.
Dell Pro Max PC-үүд зүгээр нэг төхөөрөмж биш — тэд бол инновацын хөдөлгүүрүүд юм. NVIDIA GTC 2025 арга хэмжээнд танилцуулсан NVIDIA RTX PRO™ Blackwell GPUs, хамгийн сүүлийн үеийн Intel, AMD Ryzen, Threadripper CPUs, мөн Neural Processing Unit (NPU)-тэй, Copilot+ PC сонголтуудтай энэ загварын төхөөрөмжүүд нь асар их өгөгдөл боловсруулах, олон даалгаврыг зэрэг гүйцэтгэх чадвартай.
Том хэлний загвар (LLM) ажиллуулах, инженерчлэлийн цогц төсөл боловсруулах, бүтээлч салбарын гайхалтай контент бүтээх эсвэл кино, телевизийн өндөр нягтаршилтай дүрс боловсруулах гээд ямар ч өндөр хүчин чадал шаардсан ажлыг Dell Pro Max системүүд найдвартай гүйцэтгэнэ.
Dell Pro Max with GB10
Хөгжүүлэгчид, судлаачдад зориулсан авсаархан хэр нь хүчирхэг AI хөгжүүлэгч PC.
Dell Pro Max with GB300
460 тэрбум хүртэлх параметртэй дэвшилтэт LLM-уудыг ашиглан томоохон хэмжээний AI төсөл, сургалт, inferencing хийхэд зориулагдсан илүү хүчирхэг AI хөгжүүлэгч систем.
Эдгээр дэвшилтэт платформууд нь AI хөгжүүлэлтийг илүү хялбар, хүртээмжтэй, зардал багатай болгож, салбарын шинэ стандартыг тогтоож байна.
Dell Pro AI PC-ийг Dell Technologies компанийн албан ёсны дистрибютер Ай Ти Зон компаниас худалдан авах боломжтой.
Харин Dell болон Dell Pro Max загварууд нь энэ ондоо багтан худалдаанд гарах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!