Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

BLAST Asia Risings Ulaanbaatar 2025 тэмцээнд Г.Эрдэнэцогтын дасгалжуулж буй Австралийн "FlyQuest" баг түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Зургийг ESN - Esports Network цахим хуудаснаас авав.

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын гуравдугаар зэрэглэлийн BLAST Asia Risings Ulaanbaatar 2025 тэмцээн Улаанбаатар хотноо гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. 

Энэ тэмцээнд нийт найман баг нугалааны зарчмаар өрсөлдсөнөөс erkaSt буюу Г.Эрдэнэцогтын дасгалжуулж буй Австрали улсын FlyQuest баг түрүүлж, 400,000 ам.долларын шагналын сантай BLAST Open Fall 2025 тэмцээнд оролцох эрх авлаа. Мөн тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг оролцоно.

Австралийн FlyQuest баг аваргын төлөө манай улсын The Huns Esports багтай өнгөрсөн шөнө "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгуулсан билээ.

BLAST Open Fall 2025 тэмцээнд оролцох 16 багийн хэсгийн шатны тоглолтууд энэ сарын 27-наас цахимаар эхлэх бөгөөд нийт зургаан баг аваргын төлөө тоглоно. Аваргын төлөөх тоглолтууд есдүгээр сарын 5-9-нд Английн Лондон зохион байгуулагдах хуваарьтай байна.