Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдогийн өсвөрийн ДАШТ-д Монголын 20 тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 27-ноос 30-ныг дуустал Болгарын Софи хотод жүдогийн өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болох юм. 

Энэ тэмцээнд одоогийн байдлаар 60 улсын 397 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тодруулбал Канад, Итали, Казахстан, Киргиз, Монгол Улс хамгийн олон буюу 20 тамирчинтай оролцохоор мэдүүлгээ өгөөд буй.

Тус тэмцээнд оролцох Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарсан байна.

Саяхан өндөрлөсөн Улаанбаатарын Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Их Дуулга ангиллын тэмцээнээс медаль хүртсэн хамгийн залуу жүдоч болсон А.Мишээл тэргүүтэй манай улсын 20 тамирчин өсвөрийн ДАШТ-ийг зорих юм.

Мөн өсвөрийн тивийн аваргын алтан медальт Н.Тэгшбаяр, Б.Далайцэрэн, Ц.Амин-Эрдэнэ, Б.Гүндэгмаа, Г.Энхжин тэргүүтэй тамирчид бүрэлдэхүүнд багтжээ. Хонконгд болсон тус тэмцээнд Монголын баг таван алт, гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн билээ.

Эрэгтэй

  • 50 кг: А.Бум-Эрдэнэ,
  • 55 кг: Б.Бадар-Ууган,
  • 60 кг: Н.Тэгшбаяр, Б.Цолмон-Од,
  • 66 кг: Ч.Тэмүүлэн,
  • 73 кг: Б.Тэмүүлэн, Б.Далайцэрэн,
  • 81 кг: Б.Мөнгөндөл,
  • 90 кг: Н.Амартүвшин,
  • +90 кг: Г.Мөнхбагана 

Эмэгтэй

  • 40 кг: Б.Хулан,
  • 44 кг: Ц.Амин-Эрдэнэ,
  • 48 кг: А.Мишээл, А.Хонгорзул,
  • 52 кг: Б.Гүндэгмаа,
  • 57 кг: Г.Энхжин, М.Цэндбазар,
  • 63 кг: Х.Маралмаа,
  • 70 кг: Ж.Дэлгэр,
  • +70 кг: Б.Тэргэлнаран