ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/02-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: Дэлгүүрийн худалдагчийг зодсон иргэнийг саатуулжээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Олон нийтийн цахим сүлжээнд “Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын тойргийн орчимд мансуурсан бололтой гурван залуу дэлгүүрийн худалдагчийг зодсон” гэх утга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, 30 настай Б үйлдсэнийг тогтоосон байна. Түүнээс мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тестээр хориглосон бодис илрээгүй, уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
