Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай болж, өндөрлөлөө.
Тус наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь найм даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, ЗХ-034 анги, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК-ийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпорацын бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймгийн Улаангом сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, ҮБХИС-ийн бөх, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!