Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 94 жил, Сайншанд сум байгуулагдсаны түүхт 64 жил, Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншанд хотод өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.
Тус наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, Тод Ундарга ХХК, Их Урам ХХК-ийн бөх, аймгийн заан Чинзоригийн Хасчулуу долоо даван түрүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, "Хутагтын Хүчтэн" дэвжээ, Борхойн Баянбүрд ХХК-ийн бөх, аймгийн начин Оргодолын Зундуй үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт "Говийн Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Ажнай Корпораци, ЗХ-350 анги, Таван Толгой ХК-ийн бөх, улсын заан Ц.Одбаяр, "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, Апу ХК, Чиглэл ХХК-ийн бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!