Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Увс Нуур" бөхийн галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбууд талархал илэрхийлж, ₮100 саяар урамшуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УВСЫН МЭДЭЭ /uvs.news/

Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Улаангом хотод өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Увс Нуур" бөхийн галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбууд хүндэтгэл үзүүлж, 100 сая төгрөг бэлэглэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид өнөөдөр нэгэн эрхэм хүнийг урамшуулах ёстой. 2009 оноос хойш "Увс нуур" бөхийн галын гүйцэтгэх захирлаар сүүлийн 16 жил ажиллаж, амжилт үзүүлэхэд тодорхой хэмжээний сэтгэл зүрх, бие оюунаа зориулсан нутгийн ах Д.Цэрэнсамбууд талархал илэрхийлье.

Сүүлийн 16 жилийн дотор "Увс нуур" бөхийн гал Үндэсний бөхийн хүртэж болох бүх цолыг хүртсэн. Энэ амжилтыг гаргахад ард талын албыг дааж явсан Д.Цэрэнсамбуу ахад баяр хүргээд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өмнөөс 100 сая төгрөгөөр урамшуулъя. Ахдаа эрүүл энх, аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол бөхийн хийморь та биднийг ивээж байх болтугай" хэмээн ярив.

Д.Цэрэнсамбуу "Увс нуур" бөхийн галын гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш бөхчүүд нь 2010, 2011, 2012, 2014, 2018, 2019, 2020, 2024 оны Үндэсний их баяр наадмын түрүүг хүртсэн байна.