Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Бага насны хүүхдүүдийг ёс бус үгээр харааж, айлган сүрдүүлж буй бичлэг нийтэлсэн этгээдийг шалгаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Олон нийтийн цахим сүлжээнээс авав.

Олон нийтийн цахим сүлжээнд “бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдэлийн зэргийн үнэлгээг хийж байна.

Одоогоор шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

https://www.facebook.com/policemng/videos/1121073013204564