Өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 30-ны өдрийн өглөөний 08:25 цаг орчимд ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт боллоо.
Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цүнами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлаад байна.
Японы Метеорологийн Агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото иргэдэд хандан "Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжих”-ийг зөвлөв.
Цүнамигийн мэдээг Японы олон нийтийн “Эн Эйч Кай” телевизийн сайтаас орж, англи хэл дээр олж үзэж болно.
https://www3.nhk.or.jp/.../en/news/weather-disaster/tsunami/
Мөн доорх холбоосоор орж, гамшгаас сэргийлэх аппликэйшн гар утсандаа суулгах боломжтой.
https://www3.nhk.or.jp/news/news_bousai_app/
Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!