Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар төрөлтийг дэмжих зорилгоор гэр бүлүүдэд хүүхдийн мөнгө олгож эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар хүн амынхаа өсөлтийг хадгалах зорилгын хүрээнд хүүхдийн мөнгө олгож эхэлжээ.

Энэ оны эхнээс нөхөн хэрэгжиж эхлэх шинэ журмаар гэр бүлүүдийн гурав хүртэл насны хүүхэд тус бүрд жил бүр 3,600 юанийн ($500) тэтгэмж олгохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл энэ онд шинээр мэндэлсэн хүүхдүүд гурван нас хүртлээ нийт $1,500 орчмын тэтгэмж авах юм.

Даваа гарагт зарласан энэхүү шинэ журамд 20 сая орчим гэр бүл хамрагдахаар байгааг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Тус улсын зарим бүс нутаг өөр өөрийн төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байсан бол энэ удаа төв засгийн газар улс орон даяар хэрэгжих журмыг нэвтрүүлж байна.

Үүнээс гадна 2022-2024 оны хооронд хүүхэд төрүүлсэн гэр бүлүүд тодорхой хэмжээний тэтгэмж авахаар болжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсад өндөр настнуудын тоо нэмэгдэж, хүүхдийн төрөлт багасаж, хүн ам зүйн хямрал нүүрлээд байгаа.

2024 онд тус улсын хүн ам гурав дахь жилдээ дараалан буурсныг энэ оны нэгдүгээр сард нийтлэгдсэн албаны тоо баримт харуулсан юм.

Өнгөрсөн онд Хятадад 9.54 сая хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноосоо яльгүй өссөн үзүүлэлт боловч ерөнхий хүн амын тоо буурсан байна.

 

Эх сурвалж: BBC