18:05 2025/07/24
Цагдаагийн байгууллагаас "Энэ хэрэгт хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоолоо. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтооно" гэх мэдээллийг шинэчлэн өглөө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:
1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;
1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;
1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;
1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;
1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;
1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.
16:47 2025/07/24
Дарханд хүүхэд хулгайлахыг завджээ гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнөөдөр 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалт явуулж байгаа бөгөөд хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна" гэлээ.
18:05 2025/07/24
Цагдаагийн байгууллагаас "Энэ хэрэгт хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоолоо. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтооно" гэх мэдээллийг шинэчлэн өглөө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:
1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;
1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;
1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;
1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;
1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;
1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!