Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн хамран суралцах тойргийн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.”
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамран сургах тойргийг тогтоон мөрдөж байна.
Сургуулийн өмнөх боловсролын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал
https://drive.google.com/.../1_nyROBX7ra2WbJR8WNe.../view...
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаартушаал
https://drive.google.com/.../17Z_GBReMNdo-Dk9k.../view...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!