Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралджээ.
Тус хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүлсэн байна.
Нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.
Мөн нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж,
Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцэж, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110,000 төгрөгөөр тогтоосон байна гэж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!