Энэ жилийн баяр наадмаар Хонгор нутгийнхан одтой наадсан. Улсын наадмын түрүү бөхөөр залуу начин Э.Батмагнай тодорч, улсын арслан цолтой болсон бол азарганы уралдаанд манлай уяач И.Золбоогийн халзан азарга өнгөлж, харваач Б.Батмөнх 40 сумнаас 38 онож, гарамгай мэргэн болсон билээ.
Тэгвэл залуу арслан Э.Батмагнай болон улсын наадамд амжилт үзүүлсэн бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх "Алдартнуудыг алдаршуулах наадам" ирэх наймдугаар сарын 13-ны Лхагва гарагт Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотын Дуурсахын хөндийд зохион байгуулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!