Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн түүхт ойд зориулсан даншиг наадам энэ сарын 26-наас 27-ныг дуустал Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох юм.
Уг даншиг наадмаар 512 бөх барилдах юм. Энэ барилдааны түрүү бөхийг Ланд Круйзер 300 автомашинаар байлах болсныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо мэдээлжээ.
Сонирхуулахад 1995 онд Өндөр гэгээний мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадмыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд зохион байгуулж байв.
Харин 370, 380 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулсан түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!