Трамп өөрийг нь шүүмжилсэн хөтлөгчийн АНУ-ын иргэний харьяаллыг цуцлахаар сүрдүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Техас мужид гарсан байгалийн гамшигтай тэмцэх ажлыг хангалтгүй зохион байгуулж байгаа АНУ-ын засаг захиргааг шүүмжилсэн ярилцлагын шоуны хөтлөгч Рози О’Доннелын иргэний харьяаллыг цуцлахаар ерөнхийлөгч Трамп сүрдүүлжээ.

“Рози О’Доннелын хийдэг зүйл манай аугаа улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа тул түүний иргэний харьяаллыг цуцлах асуудалд би нухацтай анхаарал хандуулах болно. Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй тэр хүсвэл гайхамшигт Ирланддаа үлдэж болно. Америкийг Бурхан Ивээг!” гэж тэр Бямба гарагт сошиал хуудсандаа бичсэн байна.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчид тус улсад мэндэлсэн хүний иргэний харьяаллыг цуцлах хууль ёсны эрх байдаггүй.

Ирланд гаралтай О’Доннел нь АНУ-ын Нью Йорк мужид мэндэлсэн хүн юм.

Өмнө нь олон удаа Трампыг шүүмжилж байсан тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсний дараа 12 настай хүүгийн хамт Ирланд руу нүүж байв.

Энэ оны гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ О’Доннел “Америкт бүх хүмүүсийн иргэний эрх баталгаажиж, аюулгүй амьдрах боломжтой болсны дараа” АНУ-д буцаж ирэхээ мэдэгдсэн юм.

Трамп, О'Доннел хоёрын зөрчил олон жилийн өмнөөс эхлэлтэй. “The View” шоуны хөтлөгч О’Доннел бүр 2006 онд “АНУ-ын Мисс” тэмцээний ялагчийг тодруулахад Трампын гүйцэтгэсэн үүргийг элэглэн шоолж байжээ.

Тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг Трамп эзэмшдэг байсан юм.

Долдугаар сарын 4-нд Техас мужид болсон гэнэтийн үерийн улмаас нийт 119 хүний амь үрэгдээд байгаа. Ийм том гамшиг тохиолдсонд О’Доннел цаг уурын судалгааны байгууллагуудын төсвийг хассан Трампын засаг захиргааг буруутгасан юм.

“Техаст ямар аймшигтай зүйл тохиолдоо вэ? Засгийн газрын эрт сэрэмжлүүлгийн систем, цаг уурын урьдчилан таамаглах чадварыг сулруулсан ерөнхийлөгчийн шийдвэрийн үр дүн бидний өдөр тутмын амьдралд харагдаж эхэллээ” гэж тэр мэдэгдэж байлаа.

Баасан гарагт гамшгийн бүсэд очихдоо Трамп хариу арга хэмжээг гайхамшигтай сайн зохион байгуулж байгаа өөрийн засаг захиргааны агентлагуудыг магтаж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.120.29] 2025/7/20
АНУ г хэдэн зөнөсөн өвгөчүүл ээлжлэн гарч ирсээр будаа болгох юм бна даа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.208] 2025/7/16
Иргэншил гээч дээ иргэний харьяалал ч гэх шиг. Нээх лаг монгол хэлтэй болох гээд бүүр яргалчих юм.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.90] 2025/7/16
Аляск Канадад зөвхөн уугуул индианчууд оршин сууж тусгаар тогтносон хүчирхэг орныг байгуулна. Сибирь Тува Буриадад зөвхөн Якутууд Буриадууд Тувачууд оршин сууж нэгдсэн тусгаар тогтносон хүчирхэг орон байгуулна.
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэт [151.225.24.173] 2025/7/15
ene er esvel emiig buu med ym bolgond calciz baidag soliot estoi amerikaas bur moson tonilbol taarna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.157] 2025/7/15
Хэдэн өдрийн өмнөхөн Америкчууд хар тамхинд живж байна гэсэн бичлэг цахимд тавигджээ. Үүнийг үзсэн зарим хүмүүс зомбитой кино байна, юу гэж ийм юм байхав дээ гэж байв. Гэвч энэ кино биш аж. Үнэн байдал ийм байна. Хар тамхинд донтохоороо хүн ийм болдог аж. Энэ бичлэг дээр АНУ-ын том хотын хар тамхичид амьдардаг газруудын нэг нь гарч байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.208] 2025/7/15
Буруу зөнөсөн жүжигчин өвгөн.
2 | 2 Хариулах
Зочин [103.242.47.254] 2025/7/15
америк бол монголчууд бидний тархийг угаасан шигээ ардчилсан улс биш, эцэг хүү буш, клинтонынхон гэх мэтээр үр удам авгай нөхөр ээдждэн төр засагладаг, мөнгийг нь атгаж байгаа цөөхөн еврэй нар хүссэнээрээ шийдвэр гаргуулж хүссэн үедээ ямар ч улсад зэвсэгийн сүрээр хэнийг ч болов хяддаг фашист улс. тэд өөрсдөө хйиж чадах юм байхгүй чаддаг зардаг юм нь хүн хядах зэвсэг, хүүхэд хорлох түргэн хоол тэрийг идээд өөрсдөө амьдаараа гахай болцгоосон, аллага хядлага садар самуун кино, шоу ийм гурван төрлийн зүйлээр дэлхийг хордуулж буй газар газрын луйварчдын улс. манай хүзүүгүй чөтгөр сайханбилэг мэтийн эх орноо тоносон эргээд монгол хүний нүүр харах боломжгүй болсон хулгайч нар л орогнодог улс
7 | 4 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/7/15
Ямар ч байсан Америкт ерөнхийлөгч нь солигдоод байгаа юм. Оросын Путин шиг насаараа хаан суучихаагүй улс шүү. Путин зарлиг гаргаад л Буриад, Уулын Алтайн тэргүүнийг дураараа солих жишээтэй
5 | 4 Хариулах
Зочин [202.179.25.155] 2025/7/15
Еврейчүүдийг өмөөрч Германыг өдөж байлдсан Азийг доорд үздэг сионист Орос ч адилхан.Оросууд багуудаа бас устгаж ирсэн фашистууд.Оросууд бас 30 гараад бүгд гахайнууд болдог.Америк киног дэлхий үздэг бол хэт жүжиглэцгээдэг хямдхан Орос уран бүтээлчдийг хэн ч тоодоггүй.
2 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/7/15
Тараамп Путиний эсрэг хөдөлмөр аядав. 50 хоногт энхийн хэлэлцээрт орохгүй бол харилцагч улсуудад нь 100 хувийн татвар ногдуулна гэв . Үүнд шатахуун худалдаж авдаг Монгол орох бололтой
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.68] 2025/7/15
Трамп үнэхээр агуу удирдагч. Амеркийг агуу улс болгоод энэ дэлхийн бүх улсын хайртай хаан болж дэлхийн хүн ардыг аз жаргалтай болгоно. Трамп ахаа бишрэн шүтэж хайлан хамгаалнаа монголчууд.
0 | 4 Хариулах
Зочин [194.26.192.77] 2025/7/14
Трамп – Миний тэвчээр барагдаж байна, би Москваг бөмбөгдөх юм уу??? Путин – Чи чадахгүй!!! 😄😂😜😆😄
2 | 0 Хариулах
Зочин [124.158.108.202] 2025/7/14
АНУ бол цагаачдаас бүтсэн улс нь үнэн. Трампын бодлого бол ажил хийдэггүй, нийгмийн халамж авагч, гэмт хэрэгтнүүдийг хөөж байгаа. Удахгүй Герман улс яг ингэнэ.
3 | 3 Хариулах
Зочин [103.57.93.112] 2025/7/14
Ардчилал нэрний ард зүгээр л анархист, дарангуйлал, алан хядлага , дайн , дээрэм байдаг юм бишүү
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.157] 2025/7/14
Ардчиллын өлгий нутаг америкт уугуул оршин суугч индианчууд яагаад эрхээ эдэлж чадахгүй гадуурхагдаж байнаа ардчилал гэгч үлгэрт итгэдэг мэдрэлүүдээ
3 | 1 Хариулах
Зочин [103.229.123.74] 2025/7/14
Энэ хүн Трампаас ялгаагүй л цагаач удамтай юм байна шт. Өөрөө Америкт төрсөн өвөг дээдэс нь Ирландаас гаралтай л болохоос. Трамп ч бас Герман, Шотланд гаралтай цагаачийн хүүхэд. Трампын тэнэгрэл дуусахгүй юмаа
7 | 1 Хариулах
Зочин [124.158.104.124] 2025/7/14
Трамп бол зөв юм хийж байгаа. Даанч Америк хэтэрхий их тэнэгүүдээр дүүрчихсэн.
3 | 7 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/7/15
Яасын, манайхан оччихсон юм уу
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.157] 2025/7/14
Доналд Трамп Америкыг дахин хүчирхэг болгох MAGA амлалтаасаа урвасан гэж үзэн түүний дэмжигчид малгайгаа шатааж байна. Одоо Елон Маскийн байгуулж буй Америкийн нам хүчээ авч байна. Энэ нь Германы AFD, Alise Weidel-ийн намтай адил төстэй ажээ.
5 | 3 Хариулах
x [202.179.18.92] 2025/7/14
nerteigeer buh mendelsen irgede huuchih
5 | 0 Хариулах
malnuud [202.55.188.42] 2025/7/14
daranguilalin uls bolje trump surduuleel
6 | 2 Хариулах
Зочин [122.201.31.139] 2025/7/14
Трампын зөв л дөө тэнэг авгай тийм л шударга юм бол ноднингийн түймрийг шүүмжлэх нь яасы.
5 | 12 Хариулах
yg vnen shuu [66.181.191.80] 2025/7/14
nuguu ijil hvisten darga nariig ogt yrihgui l dee
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.163] 2025/7/14
Хаан юм уу заан юм уу
10 | 1 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/7/14
Америк авилгалд живжээ кк
2 | 4 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/7/14
Америк өрөнд баригджээ кк
2 | 5 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/7/14
Америк сонин байхаа больжээ кк
2 | 3 Хариулах
Зочин [122.201.31.32] 2025/7/14
Авторитар дэглэм үү
7 | 3 Хариулах
мояа [171.25.193.20] 2025/7/14
Тэгэхгүй бол ардчиллаар явбал сүйрээд бн, ардчиллаар хөгжсөн улс гэж байхгүй
0 | 11 Хариулах
Зочин [122.201.31.32] 2025/7/14
Ардчиллын өлгий юу гэснээс үг хэлэх эрх чөлөө дундад зууны үед ч байсан
5 | 0 Хариулах
Зочин [66.181.181.159] 2025/7/14
Ардчилал ч тийм байдаг юм байж. Өөр дэглэмээр яваад, Америк болон барууны улсуудаас илүү гарсан нь юу билээ? Хэн ч Орос, Куба, Хойд Солонгос руу явья, ажиллая амьдрая гэдэггүй биш билүү
8 | 0 Хариулах
мояа [192.42.116.209] 2025/7/14
Тэд чинь АРДЧИЛЛААР ХӨГЖӨӨГҮЙ КОЛОНИЧЛОЛ ДЭЭРЭМ ТОНУУЛААР БАЯЖСАН ЮМ
0 | 8
Зочин [122.201.31.32] 2025/7/14
Тайшвир, гол нь тайван. Коммунист, социалист, нацист, либерал хэн ч байж болно. Бүгд ардчиллын төлөө гэдгийг бүү март
0 | 1
Зочин [103.57.94.123] 2025/7/14
Наад үгээ тэр комунист удирдагч аавдаа хэл мояа малаа!
5 | 3 Хариулах
Зочин [103.57.94.123] 2025/7/14
Новшийн расист дарангуйлагч трамп улбар шар өгөр өвгөнөөc болж ардчилалаас ухрахгүй шүү!!
3 | 4
Зочин [202.9.46.157] 2025/7/14
103.57.94.123 яагаад хятад улс ардчилалгүйгээр эрх чөлөөгүйгээр хөгжиж хүчирхэгжиж эдийн засгаараа дэлхийд хоёрт орж америкийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан байна мэдрэлээ.
1 | 3