Баяр наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурал зарласан билээ.
Энэ үеэр ой хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ ”Улсын хэмжээнд өнөөдрийн 11:30 цагийн байдлаар нийт 12 газар түймэртэй байгаагаас таван ой хээрийн түймрийг цурамд оруулсан.
Он гарсаар 170 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, зургаа орчим хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэдгийг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!