Баяр наадмын өдрүүдэд тостой хуушуур, хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус уухгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Төвийн хүнсний бохирдлын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболор зөвлөснийг хүргэж байна.
- Тостой хуушуур болон хорхог идчихээд араас нь хүйтэн ундаа, ус, хийжүүлсэн ундаа болон архи, айраг уувал нойр булчирхайг үрэвсүүлэх, архаг үрэвслийг сэдрээх эрсдэлийг бий болгодог.
- Хуушуур, хорхог нь хүнд хоол. Нэг дор их идэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг тул шинэ ногооны салат, жимстэй хослуулан хэрэглэвэл шингэцэд сайнаар нөлөөлдөг.
- Хүүхдүүд зайрмаг, ундаа, хорхог, хуушуур зэрэг олон төрлийн хүнсийг нэг дор хольж идсэнээс хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн сул байдаг учраас хоол хүнсийг нь тохируулж өгөх хэрэгтэй.
- Архи, айраг зэрэг согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэснээс нойр булчирхайг цочроох эрсдэлтэй байдаг тул тохируулах нь зүйтэй.
- Гарын ариун цэврийг сайн сахиж, ундны усыг буцалгаж хэрэглэвэл тохиромжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!