Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

SUPER92 ШТС: Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар хоггүй аялъя!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 10
Сурталчилгаа

Үндэсний их баяр наадам ойртож, аялал зугаалгын улирал ид дундаа үргэлжилж байгаа энэ үед автомашинтай аялагчид хөдөө, орон нутгийг зорих нь эрс нэмэгддэг. Гэвч аялалтай зэрэгцэн гарч ирдэг нэг асуудал бол байгаль орчинд үүсдэг хог хаягдал юм.

Тиймээс SUPER92 ШТС нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй, хоггүй аяллыг дэмжих зорилгоор дараах санаачилгыг хэрэгжүүлж эхэллээ.

1. Байгальдаа хоггүй, сайхан аялаарай!

SUPER92 ШТС-ын Нисэх болон Налайх салбараар үйлчлүүлж буй автомашинтай аялагч бүрд хог ангилан хаях зориулалт бүхий хоёр төрлийн уут бэлэглэж байна.

  • Ногоон уутанд: ус, ундааны хуванцар сав, PET савнуудаа
  • Хар саарал уутанд: ердийн хог хаягдал (хоолны үлдэгдэл, нойтон салфетка, бохир хаягдал гэх мэт) тус тус ангилан хаяна уу.

2. Та хуванцар савнуудаа манай дахиварт хог авах цэгт өгөөрэй!

SUPER92 ШТС-ын Налайх салбартаа ус, ундааны хуванцар сав хаях боломжтой дахивар хог авах сав байршуулж TML Plastic дахин боловсруулах үйлдвэрт түүхий эд болгон ашиглах аяныг хамтран хэрэгжүүлж байна.

Хаяхдаа дараах зөвлөмжийг дагаарай:

  • Зөвхөн ус, ундааны хуванцар сав хийх
  • Сав дотор шингэнгүй, хуурай байх
  • Саваа сайтар нугалж, эзлэхүүнийг нь багасгаж хийгээрэй.

Хог ангилан хаях уутыг 7-р сарын 31-г дуустал бэлэглэнэ.

Супер Аяллын Эхлэл – SUPER92

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.