Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Соёлын Тэргүүний Ажилтан Рагчаагийн Анхням гавьяатын эгнээнд нэгдэв.
2001 онд дэлгэцнээ гарсан "Мөрөөдлийн хөлөг онгоц" сериалаар анх үзэгчидтэй уулзсан Р.Анхням түүнээс хойш “Хайрын эрэлд” олон ангит кино, “Секс эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр”, “Гаадаа мээрэн”, “Чонон сүлд” уран сайхны киноны гол дүрд тогложээ.
Түүний нөхөр Н.Баярсайхан волейболын "Уурхайчин" клубт олон жил дасгалжуулагч хийсэн нэгэн. Нэгэн үе холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Баярсайхан Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!