Тулгар төрийн 2,234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат, Монгол Улсын Соёлын Гавьяатын Зүтгэлтэн, үндэсний хөгжмийн зэмсэг урлаач Пүрэвдаваагийн Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
П.Байгалжав нь үндэсний болон сонгодог урлагийн бүх төрлийн хөгжмийн зэмсгийг урладаг нэгэн. Монголын томоохон театруудын төдийгүй "The Hu" хамтлагийн зэмсгийг бүтээсэн юм.
Тэрбээр 1991 онд 16 настайдаа анхны хуураа хийж байв. Өмнөговь аймгаас улсын бүртгэлд бүртгэлтэй Соёлын биет бус өвлөн уламжлагч найм байдгийн нэг нь бөгөөд үндэсний хөгжмийн зэмсгийг урлаж, үндэсний хөгжмийг дэлхийд таниулж байгаа алдартан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!