Даваагаас Мягмар гарагт шилжих шөнө Сөүл хотын хувьд дараалсан ес дэх “халуун орны шөнө” байсныг Өмнөд Солонгосын цаг уурын алба өнөөдөр өглөө мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд шөнийн хамгийн бага температур Цельсийн 26.9 хэм байсан байна.
Оройн 06:01 цагаас маргааш өглөөний 9:00 цаг хүртэл хугацаанд Цельсийн 25 хэмээс дээш дулаан байх үзэгдлийг цаг уурчид “халуун орны шөнө” (tropical night) гэж нэрлэдэг.
Өнөөдөр өдрийн цагаар Сөүл хотод Цельсийн 36 хэм хүрч халахыг цаг уурын алба бас мэдээлжээ.
Өмнөд Солонгосын бусад бараг бүх бүс нутагт өнгөрсөн шөнө “халуун орны шөнө” ажиглагдсан бол ганцхан зүүн эргийн Ганнюн хотод Цельсийн 24.9 хэм хүрч, найм дахь хоног дээрээ энэ үзэгдэл зогссон байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!