Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны 2025 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк ХК нь 2025 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувь эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.   

зураг
 
зураг
 

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 24 дэх жилдээ тогтвортой өсөлттэй ажиллаж буй Капитрон банк нь найдвартай үйлчилгээ, инновацид суурилсан цахим бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн манлайллаараа банкны систем дэх байр сууриа тасралтгүй тэлсээр байна.     

2025 онд Капитрон банк нь санхүүгийн чадавхаа улам бүр бататгах, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхээр дүрмийн сангаа 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь банкны бизнесийн тогтвортой өсөлтийг хангах стратегийн нэгэн чухал алхам боллоо.   

Тайлант хугацаанд Капитрон банкнаас эрхэм харилцагчдадаа тусгайлан зориулан амьдралын хэмнэл, үнэт зүйлстэй нь уялдсан онцгой эрх, утга төгөлдөр үнэ цэнийг нэгтгэсэн цагаан алтны орц бүхий тансаг зэрэглэлийн хийцлэлтэй олон улсын VISA Platinum картыг шинээр нэвтрүүллээ.

Түүнчлэн олон улсын гадаад төлбөр тооцооны технологийн тэргүүлэх компани “Thunes”-тэй стратегийн түншлэл байгуулснаар Капитрон банкны харилцагчид “Thunes” системийг ашиглан гадаад валютын гуйвуулга тэр дундаа еврогийн шилжүүлгийг илүү хурдан, найдвартай, хямд нөхцөлөөр шилжүүлж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, гүйлтийн спортыг сурталчлах зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2025” фестивальд нэгдэн JUST MOVE карттай гүйгч бүрийг урамшуулж, бүх нийтийг эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт уриаллаа.   

Бидний үнэ цэнтэй өсөлтийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм харилцагчид, итгэлт түншүүддээ баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.