Төрийн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй.
Тэгвэл Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогтыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнах болсныг Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлжээ.
Тэрбээр 1976 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. “Ноён Солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Шүүдэр дундуур”, “Миний хүүтэй гэрлээч“, “Сумын атаман”, “Тал нутгийн зомби”, “Сахиулсан тэнгэр”, “Бүү март”, “Улаан эрэг”, “Нарны өнгө” гэх мэт жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон юм.
Д.Бямбацогт нь уран бүтээлээс гадна гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер цолтой нэгэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!